Your Cart
Loading

Миний Анхны Амьтад

On Sale
$2.00
$2.00
Added to cart

“Миний анхны амьтад” — 0–9 сартай хүүхдэд зориулсан high-contrast зурагт ном


Хүүхдийн амьдралын эхний саруудад хар, цагаан зэрэг өндөр ялгаралтай дүрсийг ажиглах нь хараагаа төвлөрүүлэх, дүрсийг ялган таних чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг болдог.

“Миний анхны амьтад” номонд муур, нохой, туулай, баавгай, арслан, заан зэрэг өхөөрдөм амьтдыг хар–цаан дүрслэл болон тод улаан өнгийн акценттайгаар харуулсан. Нэг амьтныг хоёр өөр байрлал, хөдөлгөөнөөр дүрсэлсэн нь хүүхдийн анхаарлыг татаж, ажиглах сонирхлыг нь нэмэгдүүлнэ.


Номын онцлог:

• 0–9 сартай хүүхдэд зориулагдсан

• 16 өнгөлөг high-contrast нүүртэй

• Хар, цагаан, улаан өнгийн тод ялгаралтай

• Амьтан бүрийн нэрийг монгол хэлээр бичсэн

• Нэг амьтныг хоёр өөр хөдөлгөөнөөр харуулсан

• Хүүхэдтэйгээ хамт үзэж, нэрлэж, ярилцахад тохиромжтой

• А4 хөндлөн хэмжээтэй

• Гэрийн принтерээр хэвлэх боломжтой

• Шууд татаж авах PDF файл

Та номыг дэлгэцээр үзүүлэхээс гадна өнгөтөөр хэвлэж, хүүхдийнхээ хараанд ойрхон байрлуулан хамтдаа ажиглаж болно.


Файлын төрөл: PDF

Хуудасны тоо: 16 нүүр

Хэмжээ: А4 хөндлөн

Хэл: Монгол

Насны ангилал: 0–9 сар

Энэ бүтээгдэхүүн нь дижитал файл бөгөөд биет ном шуудангаар хүргэгдэхгүй. Худалдан авсны дараа PDF файлаа татан авч ашиглана.



You will get a PDF (13MB) file

Customer Reviews

There are no reviews yet.