"Үгийн ой дахь 3 найз" багц ном
🌿 Үгийн ой дахь 3 найз
Уншиж, тоглож, суралцах цахим номын багц | 6 нас+
Томи туулай, Нара үнэг, Бумба баавгайтай хамт Үгийн ойгоор аялаарай! Навчин урилгаас эхэлсэн тэдний адал явдал хүүхдийг эсрэг болон ойролцоо утгатай үгсийн сонирхолтой ертөнцтэй танилцуулна.
Өнгөлөг зурагт үлгэр, бүтээлч дасгалууд, хичээл зүтгэлийг нь урамшуулах гэрчилгээг нэг дор багтаалаа.
📚 Багцад юу багтсан бэ?
• 20 нүүртэй зурагт ном — Гурван найзын аяллыг даган уншиж, үгсийн утгыг үлгэрийн үйл явдалтай холбон ойлгоно.
• 16 нүүртэй дасгал ажлын ном — Үгийн хосыг холбох, хайчилж наах, тохирох үгийг сонгох, өгүүлбэр гүйцээх, алдааг засах, үгийн замаар аялах, таван ялгаа олох, зурж будах зэрэг олон төрлийн даалгавартай.
• Гоёмсог гэрчилгээ — Дасгалаа хийж дуусгасан бяцхан аялагчийн амжилтыг тэмдэглэх, хүүхдийн нэр болон огноог бичих зайтай гэрчилгээ.
✨ Хүүхэд юуг дадлагажуулах вэ?
Үгсийн утгыг харьцуулж ойлгох, ойролцоо утгатай үгээр санаагаа илэрхийлэх, уншсан үйл явдлаа дарааллуулах, анхааралтай ажиглах, өөрийн төсөөллөөр зурж бүтээх боломжтой. Хайчилж, нааж, будах ажлууд нь гараар бүтээх сонирхолтой цагийг ч нэмнэ.
🏡 Эцэг эхтэйгээ хамт унших, ярилцах, гэртээ бүтээлчээр суралцахад тохиромжтой.
📄 Файлын мэдээлэл: Ном, дасгал ажлын ном, гэрчилгээ тус бүрдээ PDF файлтай. Бүгд A4 хөндлөн хэмжээтэй. Номоо дэлгэцээр унших свэл хэвлэж унших боломжтой. Дасгал ажлын ном болон гэрчилгээгээ хэвлэн ашиглаарай.
💛 Үлгэрээ уншаад, үгсээр тоглоод, “Би чадлаа!” гэж баярлах нэгэн шинэ аяллаа эхлүүлээрэй!