Your Cart
Loading

Бодъё, Будъя

On Sale
$4.89
$4.89
Added to cart

Бодъё, будъя! — Баярын өнгөт ертөнц 🎨

Тоо бодох дасгалыг бүтээлч, хөгжилтэй цагтай хослуулсан, 7+ насны хүүхдэд зориулсан бодож, будах цахим ном.

Хүүхэд 100 доторх нэмэх, хасах, үржих, хуваах бодлогыг бодож, хариугаа тухайн хуудасны өнгөний түлхүүртэй тааруулан зургаа будна. Бодлогоо бодож, хэсэг бүрийг будах тусам баярын зураг нь өнгөөр дүүрнэ!

🎃 Хэллоуины шидэт цайз, 🎄 Зул сарын бэлэг, 🐰 Улаан өндөгний баяр, 🎂 төрсөн өдөр, Шинэ жил, Цагаан сар зэрэг баярын баялаг, өхөөрдөм зургуудтай.

Номын онцлог:

  • 100 доторх дөрвөн үйлдлийн 254 бодлого
  • Үлдэгдэлгүй хуваах дасгалууд
  • Хуудас бүрд зургаан өнгийн түлхүүр
  • Бодлогоо бичвэртэй нь хамт харуулсан, тод хүрээтэй будах зургууд
  • Дуртай өнгөөрөө будах жижиг чимэглэлүүд

Тооцооллоо давтаж, өнгөний түлхүүр дагаж ажиллахын зэрэгцээ зургаа өөрийнхөөрөө чимэглэх боломжтой. Гэртээ, ангидаа эсвэл баярын бүтээлч үйл ажиллагаанд ашиглахад тохиромжтой.

📄 Хэмжээ: А4 босоо

📘 Нийт: 12 хуудас — өнгөт нүүр болон 11 дасгалын хуудас

👧🧒 Нас: 7+

📥 Файлын төрөл: Татаж авч, хэвлэн ашиглах PDF цахим ном

Little Angels Books & Stories

You will get a PDF (26MB) file

Customer Reviews

There are no reviews yet.