"Цагийн найз Тик Так" багц ном
Цагийн найз Тик Так — Ном + Дасгал ажил + Гэрчилгээ
Хүүхэддээ өглөө, өдөр, орой, шөнө гэсэн цаг хугацааны ойлголтыг хөгжилтэй, ойлгомжтой аргаар танилцуулаарай!
Өхөөрдөм бяцхан охин болон түүний хөгжилтэй найз Тик Так хүүхдийг өглөөнөөс шөнө хүртэлх нэг бүтэн өдрийн аялалд хөтөлнө. Хүүхэд өглөө сэрэх, нүүр гараа угаах, өглөөний цайгаа уух, тоглох, суралцах, хооллох, оройн дадлаа хийх, унтах зэрэг өдөр тутмын үйлдлүүдийг цаг хугацаатай холбон ойлгож эхэлнэ.
Багцад зурагт унших ном, 12 нүүртэй дасгал ажлын ном, амжилтын гэрчилгээ багтсан. Дасгалуудаар хүүхэд өглөө–өдөр–орой–шөнийг ялгах, үйл явдлыг зөв дараалалд оруулах, цагийг таних, тохирох зураг болон үйл ажиллагааг холбох, будах, зурах зэрэг даалгавар ажиллана.
Дасгалуудаа амжилттай хийж дууссаны дараа хүүхдийнхээ нэрийг бичиж болох “Би цаг хугацааг мэддэг боллоо!” гэрчилгээ өгч, сурсан зүйлээ урамтайгаар тэмдэглэх боломжтой.
Энэхүү багц хүүхдэд:
- Өглөө, өдөр, орой, шөнийг ялгаж сурахад
- Өдөр тутмын үйл ажиллагааны дарааллыг ойлгоход
- Цагтай анхлан танилцахад
- Ажиглах, сонгох, холбох, дараалуулах чадвараа хөгжүүлэхэд
- Өдөр тутмын зөв дадлыг хэвшүүлэхэд
- Сурсан зүйлээ дасгалаар бататгахад тусална.
📚 Багцад:
1 зурагт ном + 1 дасгал ажлын ном + 1 гэрчилгээ
🖨️ Гэртээ хэвлэн ашиглахад тохиромжтой цахим материал.
💜 Little Angels Books & Stories
Бяцхан үрсэд зориулсан суралцахуйг үлгэр, зураг, тоглоомтой хослуулсан бүтээлүүд.