Your Cart
Loading

2027 Planner- Businessman загвар

On Sale
$19.89 (40% off)
$11.93
Added to cart

BUSINESS MEN — Миний төлөвлөгөө | 2026–2027

Ажил, хувийн амьдрал, санхүү, эрүүл мэндээ нэг дор төлөвлөж, зорилгынхоо хэрэгжилтийг тогтмол хянахыг хүсдэг эрчүүдэд зориулсан цахим төлөвлөлтийн дэвтэр.

Гүн хөх, графит, хүрэл алтлаг өнгийг хослуулсан business хэв маягтай. Дотор хуудсууд нь бичих зай сайтай, цэгцтэй бөгөөд сар бүр ялгаатай геометр хээ, өнгийн хослолтой.


ХАМРАХ ХУГАЦАА

2026 оны 10-р сарын 1-нээс 2027 оны 12-р сарын 31 хүртэл — нийт 15 сар.


ДЭВТЭРТ БАГТСАН АГУУЛГА

• Өдрийн төлөвлөгөө — 457 өдөр: цагийн хуваарь, тэргүүлэх 3 үйлдэл, хийх ажлууд, эрүүл мэнд, гэр бүлийн цаг, өдрийн үр дүн.

• Долоо хоногийн төлөвлөгөө — 66 хуудас: гол зорилго, өдөр бүрийн ажил, долоо хоногийн дүгнэлт.

• Сарын төлөвлөгөө — 15 сар: хуанли, зорилго, төсөв, зарцуулалт, дадал зуршил, эрүүл мэнд, гэр бүл, амралт, аялал.

• Улирлын төлөвлөлт: тэргүүлэх зорилго, хэмжих үзүүлэлт, үйл ажиллагаа, үр дүнгийн дүгнэлт.

• Жилийн төлөвлөлт: ажил, төсөл, санхүү, хуримтлал, хувь хүний хөгжил болон амьдралын бусад чухал чиглэл.

• 2026, 2027 оны дүгнэлт, 2028 оны зорилгын эхлэл.

• Шугамтай, цэгтэй, дөрвөлжин тэмдэглэлийн хуудсууд.


ФАЙЛЫН МЭДЭЭЛЭЛ

Хэмжээ: А4 босоо

Формат: PDF

Хэл: Монгол


ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Хэрэгтэй өдөр, сар, улирлын хуудсаа сонгон хэвлэж ашиглаж болно. Хэвлэхдээ А4 цаас, 100% буюу Actual size тохиргоог сонгоорой.

Мөн PDF дээр тэмдэглэл хийдэг апп ашиглан цахимаар бичиж болно. Агуулга, сарын хуанлийн огноо болон хуудасны доорх холбоосуудаар хүссэн хэсэгтээ шилжинэ.

Энэ нь татаж авах цахим бүтээгдэхүүн. Биет дэвтэр хүргэлтээр очихгүй.

Зорилгоо тодорхойлж, өдөр бүрийн ажлаа түүнтэй уялдуулан төлөвлөөрэй.

You will get a PDF (3MB) file

Customer Reviews

There are no reviews yet.